Белаз болон бусад уул уурхайн техникүүдэд суурилуулах автомат гал унтраах систем

Нунтаг хуурай гал унтраах автомат систем

Хүнд тоног төхөөрөмжинд зориулсан стандартад нийцүүлэн гаргасан нунтаг гал унтраах бодис нь хамгийн сайн үр дүнтэй хамгаалах систем юм. А (үнс  үүсгэгч) төрлийн гал,  B (шингэн түлш) төрлийн гал болон  C (цахилгаан) төрлийн галыг унтраахад уг нунтаг гал унтраах бодис илүү үр дүнтэй байдаг. Энэ төрлийн гал унтраах систем нь гал гарсан үед тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хэсгийг бүрэн хамрахаар  их хэмжээгээр бодисыг цацруулан агаарыг үлдэн хөөснөөр галыг унтраана. Нунтаг гал унтраагуул нь хаалттай битүү орчинд галыг илүү сайн унтраана. Энэ төрлийн гал унтраагуул нь  -60 ° F (-50°C) болон түүнээс доош хэмд тохиромжтой бөгөөд  9кг, 18кг, хэмжээтэй байдаг.

Шингэн гал унтраах автомат систем

Дэлхийн олон улсын хэрэглэгчид А (үнс  үүсгэгч) төрлийн гал,  B (шингэн түлш) төрлийн галыг унтраах  онцгой хөргөх  чадвартай гал унтраах автомат системийг сонгон хэрэглэж байна. Шингэн бодис нь  халуун гадаргууг хөргөх, гал  дахин ноцохоос сэргийлэхийн тулд   нүүрс устөрөгчийн молекул түлшийг тусгаарлах  хөөсөн давхарга үүсгэж агаарыг хөөх зарчимаар  ажилладаг. Шингэн бодис -40 ° С болон түүнээс бага температурт тохиромжтой ба хоргүй, аюулгүй , саармаг устөрөгчийн ионы концентрацтай ( рН = 7)  байдаг . Шингэн гал унтраах бодис нь 50 литр 70 литр, хэмжээтэй байдаг.

Гал унтраах хосолсон автомат систем

Техник технологи хөгжихийн хирээр тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид нь илүү хүчтэй, бүтээмж сайтай,   хорт хаягдал ялгаралт багатай машинуудыг  бүтээж байна. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор мотор болон тосон шахуурга халах нь нэмэгдэж байгаагаас гал гарах эрсдэл илүү өндөр болж байна. Гал унтраах хосолсон автомат систем нь нунтаг хуурай болон шингэн гал унтраах бодисыг хослуулснаар дээрх шалтгаанаас үүдэн гарах галын аюулын эсрэг хамгийн сайн шийдэл болсон. Галаас Хамгаалах Үндэсний Нийгэмлэг нь гал унтраах хосолсон систем нь Белазад тохиромжтой хэмээн тодорхойлсон байна. Гал унтраах хосолсон автомат систем нь бага зай эзэлдэг бөгөөд шингэн гал унтраах автомат системийг бодвол илүү төгс сайнаас гадна үнийн хувьд хамаагүй хямд төсөр байдаг.


Хэрвээ танд илүү их мэдээлэл хэрэгтэй бол

холбоо барих хэсэгт зочилно уу!