Нүүрс хүчлийн хийн гал унтраагуул

нийтлэгдсэн -р Dec 22, 2014

Нүүрсхүчлийн хийн гал унтраагуул нь бүх төрлийн шатах бодис, 1000в хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан бага хэмжээний галыг унтраахад зориулагдана.

 

Ажиллуулах зарчим:

 

Галын голомт руу бүрээ /хошууг/ чиглүүлж өгнө.

 

Түгжээг гогцооноос нь татаж мултална. Гал унтраагуулыг галын голомт руу аль болохоор ойртуулж бариулыг чанга атгана. Гал унтраагуулыг босоо байрлалд барьж гал унтраана. Нүүрсхүчлийн хий гарахдаа -70 С хүртэл хөргөлт үүсгэдэг тул бүрээ буюу хошууг нүцгэн гараар барьж болохгүй.

 

Техникийн үзүүлэлт ОУ-2,5,8

 

Үзүүлэлт Хэмжих нэгж ОУ-2 ОУ-5 ОУ-8
Багтаамж Л 2 5 8
Цэнэгээ гаргаж дуусах хугацаа Сек 10 15 20
Цацалтын хэмжээ Метр 1.7 2.5 3.5
Цэнэгийн доод зөвшөөрөгдөх хэмжээ Кг <1.25 <2.80 <4.70
Хадгалах үеийн хэм С -25 +50

 

Хадгалах нөхцөл

 

Шалнаас дээш 1.5 метрийн өндөрт авхад хялбар нүдэнд тусахуйц газар, хананд өлгөх, эсвэл тусгай тавиур дээр байрлуулна. Нарны шууд тусгал болон чийгтэй газар байрлуулахыг хориглоно

 

Гал түймрийн ангилал

 

Ангилал Шатах материал Гал унтраах хэрэгсэл
А Уугиж шатдаг органик үүсэлтэй хатуу шатах материалууд /мод, нүүрс, цаас, резин, нэхмэл материал / зэрэг Гал унтраах бүх хэрэгслүүд /ус, хөөс/
В Шатах шингэн болон халалтанд хайлдаг хатуу бодис материалууд /мазут, бензин, лак, масло, каучук, зэрэг Бүх төрлийн хөөс нунтаг цацруулсан усаар
С Шатдаг хий /устөрөгч ацетилен, нүүрстөрөгч/ Идэвхигүй хий /нүүрсхүчил, азот /
Д Металлууд болон тэдгээрийн хайлшууд /кали, натри, хөнгөн цагаан/ Нунтагууд
Е Хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжүүд Нунтаг нүүрсхүчлийн хий