Нунтаг гал унтраагуул

нийтлэгдсэн -р Dec 22, 2014

Нунтаг гал унтраагуул

Энэхүү нунтган гал унтраагуул нь шатах тослох матеирал, хатуу эд юмс, шатамхай хий зэрэг орчинд гарсан галыг унтраана. Мөн 1000 в хүртэлх хүчдэл бүхий цахилгаан тоноглолд гарсан галыг унтраахад хэрэглэнэ. Гэхдээ гал унтраагуул нь дөнгөж үүсвэрлэн гарч байгаа галыг унтраахад зориулагдана.

 

Ажиллуулах зарчим:

 

  • Эхлээд сайн сэгсэрч, нунтаг бодисыг сийрэгжүүлнэ. Дараа нь салхины дээд талд зогсч, лацны түгжээг мултлан галын голомт руу хошууг чиглүүлэн бариулыг атгана. ОПУ төрлийн гал унтраагуулын лацыг суглаад бариулыг дээш өргөж, зөөлөн хоолойн төгсгөлийн бариулыг атгана.

 

Техникийн үзүүлэлт ОПУ, MFZ

 

Үзүүлэлт Хэмжих нэгж ОПУ MFZ
Багтаамж л 5.0 4.0-8.0
Цэнэгээ гаргаж дуусах хугацаа Сек 9 9-12
Нунтаг бодисын жин Кг 8.8 4-8
Цацалтын хэмжээ Метр 3 4
Хадгалах үеийн хэм С -50 +50 -20 +55

 

Хадгалах нөхцөл

 

Шалнаас 1.5 метрийн түвшинд тусгай тавцан дээр байрлуулна. Гадна орчин болон нарны шууд тусгал, цас бороотой, чийгтэй нөхцөлд хадгалж болохгүй. Гал унтраагуулыг жилд 1 удаа жигнэж шалгах хэрэгтэй.Халаах хэрэгслийн ойр тавих буюу хадгалахыг хориглоно. Их биеийг гэмтээж болохгүй